No menu items!
HomeЭрүүл мэнд"Цоорсон шүд, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл зэрэг нь шүлсний булчирхайн хавдрын эрсдэлт...

“Цоорсон шүд, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл зэрэг нь шүлсний булчирхайн хавдрын эрсдэлт хүчин зүйлс”

-

Шүлсний булчирхайн хавдрын талаар ХСҮТ-н толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын тасгаас дараах товч мэдээллийг хүргэж байна.

Шүлсний булчирхайн эсүүд хэвийн бусаар өсөж ургахыг шүлсний булчирхайн хавдар гэнэ. Хавдар үүсэх нөхцөлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийг эрсдэлт хүчин зүйлс гэдэг ба эдгээр хүчин зүйлс байх нь зайлшгүй хавдартай болно гэсэн үг биш ч өвчлөх магадлалыг ихэсгэдэг. Шүлсний булчирхайн хавдрын эрсдэлт хүчин зүйлсэд:

•Амны хөндийн эрүүл ахуй муу байх / тухайлбал цоорсон шүд, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл гэх мэт нь халдварын голомт болж цаашид хавдар үүсэх суурийг бий болгоно/

• Нас: Нас ахих тутам өвчлөх магадлал ихсэх ба 60-с дээш насанд илүү тохиолддог. • •Толгой хүзүүний байрлалд туяа шарлага эмчилгээ хийлгэх

• Хавдар үүсгэгч химийн хорт бодистой ойр байх

Шинж тэмдэг

• Чихний урд, доод хэсэг, уруулын дотор тал эсвэл аман дотор товгор хатуу зангилаа үүсэх

• Ам том ангайх, залгихад хүндрэлтэй болох

• Нүүрний зарим нэг хэсгээр мэдрэхүй алдагдах нүүр мурийх, унжих

• Нүүр, хүзүү, ам өвдөх

Оношлогоо: Дээрх шинж тэмдгүүд гарвал эрүү нүүр, толгой хүзүүний мэс заслын эмчид үзүүлнэ. Хавдрын тархацыг тогтоож хагалгааны цар хүрээгээ тодорхойлохын тулд компьютер томографийн болон MRI, ЭХО, рентген зэрэг нэмэлт багажийн шинжилгээнүүдийг хийдэг. Шүлсний булчирхайн ихэнх хавдар хоргүй удаан явцтай байдаг бол хортой хавдар нь хурдан явцтай тавилан муутай байдаг тул дээрх зовиур илэрсэн л бол хойш суулгүй мэргэжлийн эмчид үзүүлж эсийн шинжилгээ хийлгэн оношоо тодруулах нь зүйтэй шүү.

Эмчилгээ: Хортой хавдрын үед мэс засал, туяа шарлага, химийн эмийн эмчилгээг хавдрын эсийн үүсэл гарал, өвчний үе шатаас хамааран дангаар болон хавсран хэрэглэдэг. Шүлсний булчирхайн хортой болон хоргүй хавдрын төгс эмчилгээ нь мэс заслын эмчилгээ байдаг.

Урьдчилан сэргийлэх

• Хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлсээс хол байх.

• Сэжигтэй тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид эрт хандах

• Хавдар үүсгэдэг гол хүчин зүйлс болох архи, тамхины хэрэглээг аль болох багасгах

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд