No menu items!
HomeНийгэмЦэцэрлэгийн төв хаалга онгорхой байснаас дөрвөн настай хүү гарч, машин зам дээр...

Цэцэрлэгийн төв хаалга онгорхой байснаас дөрвөн настай хүү гарч, машин зам дээр явж байжээ

-

Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Бага насны хүүхэд нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх мэдээлэл нийтлэгдсэн байна. 

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас нягтлан шалгахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт хүмүүждэг дөрвөн настай хүү Х нь гадуур хувцасгүй гарч, явсан нь тогтоогджээ. 

Зөрчлийн тухай хуулийн Хүүхдийн эрхийг зөрчих буюу 6.20 дугаар зүйлд зааснаар тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтыг явуулж байгаа юм байна. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд...

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

трэнд