No menu items!
HomeНийгэмХол замд явахдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан, цасан бүрхүүл тогтсон хэсэгт гүйцэж түрүүлэхгүй...

Хол замд явахдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан, цасан бүрхүүл тогтсон хэсэгт гүйцэж түрүүлэхгүй байхыг зөвлөлөө

-

Тээврийн Цагдаагийн Албанаас орон нутгийн замын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Сар шинийн баярын өдрүүдийн дараа орон нутаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн. Энэ тухай 21 аймагт үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нарт зөвлөмж, мэдээллийг өгч байгаа.

Нийт нутгаар цас орсноос замын зорчих хэсэг дээр үүссэн халтиргаа, гулгааг цэвэрлэх ажлыг АЗЗА зохион байгуулж байна.

Иргэд орон нутаг руу зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг базаах, хурдаа тохируулж явах шаардлагатай. Төв замаас бусад буюу сум, багийн төв, бэлчээр хэсэг рүү очиход зам цасанд хаагдсан эсэх мэдээллийг авч байж явахыг зөвлөе.

Хол замд явахдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан, цасан бүрхүүл тогтсон хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.

21 аймгийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар 24 цагаар ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Сүхбаатар аймагт цас ихтэй, замын зорчих хэсэг хүнд байгааг хэллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд