No menu items!
HomeОнцлохШагайн хиймэл үе солих мэс заслыг ГССҮТ амжилттай нутагшуулав

Шагайн хиймэл үе солих мэс заслыг ГССҮТ амжилттай нутагшуулав

-

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшуулсныг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас мэдээллээ.

Тус төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Ш.Баасансүрэнгээр ахлуулсан тасгийн эрхлэгч Б.Баатаржав, Г.Бадамгарав нарын бүрэлдэхүүнтэй мэс заслын баг шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг хийж, орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг тусламж үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд байна.

Уг тасгийн хамт олон 2022 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын “Йонсей Гунвоо” эмнэлгийн захирал Eui Hyun Park болон бусад эмч, мэргэжилтэнтэй хамтран Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг хийсэн бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү мэс засал эмчилгээг бие даан амжилттай хийж байгаа юм.

Шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулснаар энэ төрлийн шалтгаант өвчлөл, зовууриар шаналж буй иргэдэд олон улсын стандартыг хангасан тусламж үйлчилгээг эх орондоо, бага зардлаар илүү хялбар, чанар хүртээмжтэй авах, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг таатай боломж бүрдэнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд