No menu items!
HomeЭрүүл мэндӨсвөр насныханд арьсны ямар асуудлууд зонхилон тохиолддог вэ?

Өсвөр насныханд арьсны ямар асуудлууд зонхилон тохиолддог вэ?

-

Өсвөр насныханд арьсны ямар асуудлууд зонхилон тохиолддог вэ?

-Хамгийн түгээмэл тохиолддог нь батгашилт. Өсвөр нас буюу бидний хэлж заншиснаар шилжилтийн насанд дааврын өөрчлөлт явагдаж эрэгтэй хүүхэд эрэгтэйлэг, эмэгтэй хүүхэд эмэгтэйлэг шинжтэй болж өөрчлөгддөг. Бөөрний дээд болон бэлгийн булчирхайгаас ялгарч буй дааврууд ихсэж нүүр, цээж, нуруу хэсгийн арьсны тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж, тосны ялгарал ихэссэнээс болоод цагаан, хар батга гардаг. Зарим өсвөр насныхан шилжилтийн насны онцлог гээд тоохгүй байх нь бий. Харин зарим нь дөнгөж батга гарангуут мэргэжилтэнд хандаж, зөвлөгөө авдаг. Батгашилтийг тоохгүй байсны уршгаар хүнд хэлбэрт шилжих, залуу насанд хүрэхэд арьсанд нүхжилт, сорвижилт бий болох, батга нь үргэлжлээд хүндрэх зэрэг сөрөг нөлөөтэй. Хоёрдугаарт, харшлын өвчлөл түгээмэл тохиолддог.

Эцэг, эхийн аль нэг нь харшилтай буюу удамшлын шинж чанартай бол тухайн хүүхдийн харшламтгай байх магадлал өндөрсөнө. Бага насны хүүхдийн хувьд чихэр, шоколад, халуун ногоо, ундаа зэрэг нь харшлыг өдөөгч хүчин зүйл болж байдаг. 9-өөс дээш насныхан буюу өсвөр насныханд ургамлын тоосжилт, тоосны хачигнаас шалтгаалсан харшил, улирлын чанартай харшлын эмгэгүүд илүү тохиолддог.

Дааврын хэлбэлзэлтэй энэ үед юм юманд анхаарч байх нь зөв. Харшилтай бол сэдрээхгүй байх, батгашилтаа эмчлэх зэргээр эрүүл мэнддээ анхаарснаар цаашдын эрсдэлүүдээс өөрийгөө хамгаална.

-Батганы төрлүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Батгыг ерөнхийд нь хар болон цагаан гэж хүмүүс ойлгодог. Өсвөр насныханд хар болон цагаан батга аль аль нь тохиолдоно. Манай орны цаг уурын эрс тэрс байдлаас шалтгаалаад бактерын гаралтай батгашилт түгээмэл. Цагаан батга нярай хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог ба өсвөр үеийнхэн, насанд хүрэгсэдэд ч тохиолддог. Энэ нь арьсны гуужилт явагдахгүй

Үргэлжлэлийг https://www.m-book.mn/osvor-nasnii-ohid-yu-medehiig-husdegve

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд