No menu items!
HomeНийгэмЛ.Оюун-Эрдэнэ: ЭТТ компанийн 2022 оны ногдол ашиг ₮116,000-ыг иргэн бүрд өгөх боломж...

Л.Оюун-Эрдэнэ: ЭТТ компанийн 2022 оны ногдол ашиг ₮116,000-ыг иргэн бүрд өгөх боломж бүрдсэн

-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн асуудлаар мэдэгдэл хийж байна. Тэрбээр энэ үеэр ЭТТ компанийн 2022 оны ногдол ашиг ₮116,000-ыг иргэн бүрд өгөх боломж бүрдсэн гэдгийг хэллээ. Мэдэгдлийн эхэнд Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийн хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар гарын үсэг зурсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын хуралдаанаар байгалийн баялгийг тэгш хүртээхэд заасны дагуу Үндэсний Баялгийн сангийн хуулийн төслийг парламентад суудалтай намуудын дарга нартай санамж бичиг байгуулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.

Ерөнхийлөгчийн баялагтаа эзэн байх суурь зарчимд санал нэгдэж, хуулийн төслүүд өргөн барьсан. Эдгээр төслийг зөвшилцсөн намын дарга нарт талархаж байгаагаа илэрхийлье.

Монгол Улс анх удаа холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгох гэж байна. Маргааш парламентад суудалтай гурван намын дарга Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн форумд оролцоно. Бид зөвшилцөж, нэгдэж чадвал бодит үр дүн гардгийг нүүрсний сонсгол зэрэг харуулж байна.

Ирээдүйн, тогтворжуулалт, хуримтлал зэрэг сангаас бүрдэнэ. Хөрөнгө оруулалт татах, Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан хуулийн төсөл боловсруулахаар нэгдлээ.

Стратегийн төслүүдийн 34 хувийг иргэдийн орон сууц зэрэгт зарцуулах юм. Өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лицензийн талаар сонсгол явуулах зэрэгт уг хуулийн төсөл түлхэц өгнө.

Өнөөдрийн хурлаас 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болж байна. Тус компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан дүгнэлт гарлаа. Компанийн тухай хуулийн дагуу тус компани ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2022 оны ногдол ашгийг татварын өмнөх дүнгээр 116,000 төгрөгийг иргэн бүрийн дансанд өнөөдөр шилжүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож болно” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд