No menu items!
HomeНийгэмГССҮТ-ийн эмч нар Монголд анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг...

ГССҮТ-ийн эмч нар Монголд анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг эмчилгээнд амжилттай нэвтрүүллээ

-

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ.

Тус баг бүрэлдэхүүнд мэс заслын эмчээр Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав, Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Нанжид болон Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажаргал, ахлах зэргийн эмч Ц.Мөнх-Очир, мэдээгүйжүүлгийн эмчээр Ахлах зэргийн эмч Д.Баярсайхан, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Уранчимэг, мэс заслын сувилагч М.Амгаланпүрэв, Б.Тамир, Х.Цэндсүрэн, эм зүйч П.Сэлэнгээ нар багтсан байна.

ГССҮТ-ийн 2023 оны статистик мэдээллээс үзвэл Яаралтай тусламжийн тасагт 168 мянга орчим хүн үйлчлүүлсний 34% буюу 57,626 нь гар сарвуу дээд мөчний гэмтлийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 3,948 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3,575 нь мэс засал эмчилгээ хийлгэжээ.

Гар сарвууны мэс заслын тасагт дээд мөчний хугарал, мултрал, дээд мөчний үе солих мэс засал, мөчдийн судас, мэдрэл, шөрмөсний гэмтлийн мэс засал, тасарсан мөч эргүүлэн залгах, яс зөөлөн эдийн дутмагшлыг нөхөн сэргээх бичил мэс заслаас гадна төрөлхийн болон олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн хавдар, үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байна.

зураг

Эх сурвалж: ГССҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд