No menu items!
HomeНийгэм"Хүүхдийн биед толбот, цэврүүт тууралт гарвал салхинцэцэг өвчний шинж тэмдэг"

“Хүүхдийн биед толбот, цэврүүт тууралт гарвал салхинцэцэг өвчний шинж тэмдэг”

-

Салхинцэцэг өвчний талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Салхинцэцэг нь цочмог, системжсэн ихэвчлэн 13-аас доош насны хүүхдэд varicella zoster вирусээр агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг өвчин. Өвчний нууц хугацаа 2-3 долоо хоног байдаг бол үргэлжлэх хугацаа 4-7 хоног.

Дэлхий нийтэд жилд дунджаар салхинцэцэг өвчний 91 сая тохиолдол бүртгэгдэж, 238,000 нь эмнэлэгт эмчлүүлдэг бол 2,000 нас баралт гардаг харамсалтай статистик мэдээлэл байна.

Илрэх шинж тэмдгүүд:

  • Толгой өвдөх
  • Ядарч сульдах
  • Хоолонд дургүй болох
  • Гэдэс өвдөх (1-2 өдөр)
  • Арьс загатнах
  • Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарах
  • 38-39 хэм халуурах
  • Амны хөндийд шарх гарах

Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж, эмчид хандахыг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна.

Уг өвчнөөс амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих, чийгтэй цэвэрлэгээг хийх, агааржуулалт хийх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах, вакцинд хамрагдах зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд