No menu items!
HomeНийгэмЧ.Хүрэлбаатар: Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь гадаадын хөрөнгө оруулалт

Ч.Хүрэлбаатар: Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь гадаадын хөрөнгө оруулалт

-

УИХ-ын намрын чуулганы маргаашийн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус хуулийг эсэргүүцсэн шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүлээлгэн өгсөн юм. Харин үүний дараа Эдийн Засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Өнгөрсөн оноос эхэлж Ч.Хүрэлбаатар Хятадын эрлийз гэсэн гүтгэлэг, дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Монгол Улсын газрыг 100 жилээр гадаадынханд олгож байна гэсэн мэдээлэл өгч байсан. 

Энэ бүх гүтгэлгийг зохион байгуулж байсан эзэн нь гарч ирлээ. Өнөөдөр эзэн нь хэвлэлийн хурал хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэх байхыг УИХ-ын дарга ярьж байна. 

Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед би нийт долоон удаа хориг авч байсан. Ерөнхийлөгч биш байж найм дахь хориг нь ирж байна. 

Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой хэдэн зүйлийг хэлье. Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр гадаадын хөрөнгө оруулалт. Манай улс их хөрөнгө оруулалттай байсны дараа хөгжинө. Үүний дараа ард иргэдийн орлого нэмэгдэж, гадаадад ажиллаж буй залуучууд эх орондоо ажиллах боломж нь бүрдэнэ. 

Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Одоогийн арилжаа банкны хүү өндөр, олддоггүй. Гаднын банк орж ирснээр өрсөлдөөн бий болж хүү буурна. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай их дээд сургууль, эмнэлгүүд Монгол Улсад байгуулагдаасай. 

Би Ардчилсан Нам(АН)-ыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явсан. Өнөөдрийн АН-ын хүмүүсийг хараад харамсаж байна. Монгол Улс ардчилсан улс. Энэ улсад хөрөнгө оруулж буй хүмүүсийн санаачилгыг дэмжих ёстой. Юмыг хааж боосноор хөгжихгүй. Төрийн бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ажил явах ёстой” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд