No menu items!
HomeНийгэмХүүхдээ чарган дээр суулгаад автомашинаар чирч гулгуулах нь аюултай үйлдэл болохыг анхааруулав

Хүүхдээ чарган дээр суулгаад автомашинаар чирч гулгуулах нь аюултай үйлдэл болохыг анхааруулав

-

Цана, чаргаар гулгаж байгаад бэртэж гэмтсэн тохиолдол нэмэгдэж буйг ГССҮТ-өөс мэдээлсэн. Тодруулбал энэ сарын 1-ний өдөр цана, чаргаар гулгаж байгаад 111 хүн бэртжээ. Иймд цана, чарга, мөсөн гулгуурт гулгахдаа анхаарал болгоомжтой байж, хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөлөө.

Хүүхдээ чарган дээр суулгаад автомашинаар чирч гулгуулах нь аюултай үйлдэл болохыг анхааруулав.

Чаргаар зөв гулгах зөвлөмж:

  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх.
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй 
  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах. 
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох,ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
  • Автомашинаар чаргаа чирэхгүй байхыг анхааруулж байна.
  • Мөсөн гулгуурт гулгахдаа бусдын аюулгүй байдалд анхаарч, цуварч, эхний хүүхэд гулгаж дууссаны дараа гулгана. Мөн гулгах үедээ бусдыг түлхэх, шахах, зогсож гулгахгүй байх.

Эх сурвалж: Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Газар 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд