No menu items!
HomeОнцлохЦ.Уугангэрэл: Допингийн асуудлаар хуйвалдаан зохион байгуулсан зүйл байхгүй

Ц.Уугангэрэл: Допингийн асуудлаар хуйвалдаан зохион байгуулсан зүйл байхгүй

-

МОНАДА байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Уугангэрэл допингийн талаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулав. Тэрбээр МОНАДА байгууллагын ерөнхийлөгчөөр өнөөдөр сонгогдсон бөгөөд хууль, хяналтын байгууллагад ажиллаж байжээ.

Ц.Уугангэрэл “Ажлаа аваад удаагүй болохоор өмнөх зарим асуудлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын хүрээнд үндэсний бөхөөс авсан, лаборатори руу явуулсан шинжилгээ хууль дүрэм зөрчөөгүй. Асуудалд орсон тамирчин ч үүнийг мэдэж байгаа. Тамирчинтай уулзсан, сорьцыг өгсөн. Монголчууд бидэнд ёсзүйгүй асуудлаар уучлалт гуйдаг эр зориг байх ёстой. Энэ жил 32 бөхөөс допингийн шинжилгээ авахад  нэг бөхөөс л илэрлээ, бусад нь цэвэрхэн байна шүү дээ. Хуйвалдаан зохион байгуулсан зүйл байхгүй” хэмээн хариулав.

Мөн “Олон улсын допингийн эсрэг конвенцыг биелүүлэхэд анхаарал тавьж өнөөдөр нэгмөсөн шийдвэрлэсэнд Засгийн газарт МОНАДА байгууллагын зүгээс баярласнаа илэрхийлье. Байдал тэгтлээ хэцүү болчхоогүй. WADA-гийн стандарт, шаардлага байдаг. Ямар нэг зөрчил гаргахад засахгүй бол ирээдүйн эрсдэл нь Цагаан тугийн дор орж болзошгүй гэж улс болгонд тавьдаг шаардлага.

WADA-гаас тавьсан зөрчлүүд нь шинжилгээтэй холбоотой. 2021 онд КОВИД-оос үүдэн шинжилгээнүүд тээврийн бололцооноос шалтгаалж хоцорсон тал бий.

Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн төлбөрийн асуудлыг Засгийн газар шуурхай шийдвэрлэсэн. Ингэснээр WADA-гаас тавьсан зургаан зөрчлийн нэгийг нь биелүүлсэн. Үлдсэн тавынх нь гурав нь шийдэгдсэн. Тамирчдаас шинжилгээ авна, тийм болохоор шинжилгээний асуудал он дуустал үргэлжилнэ. Шинжилгээ авах ажлыг манайх муу хийгээгүй юм билээ. Шинжилгээг хаалттай авсан нь тамирчдын эрхийн асуудалтай холбоотой. 

Тамирчдын биологийн паспорт гэдэг юмыг нэхэж эхэлж байна. Энэ нь цусны шинжилгээ юм. Үүнийг шинээр хийх гэж байгаа. БНСУ-ын лабораторитой өчигдөр орой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал зөвшөөрөгдсөн, энэ долоо хоногт баталчихвал цусны шинжилгээг авна. Цусны шинжилгээ авах хүний нөөц болон савыг бэлдсэн, санхүүжилт шийдэгдсэн байгаа. Нэр заагдсан тамирчдаас цусны шинжилгээ авч, БНСУ-ын лаборатори руу явуулна” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд