No menu items!
HomeНийгэмЗаавал хийх дархлаажуулалтад А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусын эсрэг вакцинуудыг...

Заавал хийх дархлаажуулалтад А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусын эсрэг вакцинуудыг нэмнэ

-

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав.

Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар баталсан бөгөөд тус Байнгын хороо энэ сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна.

Мөн хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир нар заавал хийх дархлаажуулалтын нэр төрөлд  нэмэхээр тусгасан гурван вакцины талаар тодруулж асуусан.

Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, заавал хийх дархлаажуулалтын нэр төрөлд А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцинуудыг нэмж байгаа бөгөөд эдгээр вакцинуудыг нэвтрүүлснээр эдийн засгийн болон хүн амын өвчлөл, нас баралтаас сэргийлэх үзүүлэлтүүд сайжирна гэж тооцож буй аж.  Гепатит А-гийн вакциныг 2011 оноос тархвар зүйн заалтаар үе шаттайгаар нэвтрүүлж ирсэн байна. 2011 онд анх нэвтрүүлж байхад жилдээ 14 мянга орчим хүүхэд гепатит А-гээр өвдөж байсан бол 2022 онд 14 болж, өвчлөл бараг мянга дахин буурсан үзүүлэлт гарчээ.

Монгол Улс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр бүс нутагтаа дээгүүрт бичигддэг бөгөөд  хүний папиллома вирусын халдварын эсрэг вакциныг 14-19 насны эмэгтэйчүүдэд хийснээр папиллома вирусийн халдварын тархалтыг 86 хувиар бууруулах боломжтой гэлээ. Үүнийг олон улсын судалгаа харуулж байгаа бөгөөд энэ вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн зэрэгцээ эрэгтэйчүүдэд тохиолддог бэлэг эрхтний болон ам залгиурын хорт хавдраас сэргийлэх үр дүнтэй гэсэн хариултыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн.

Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүсэн санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтатган явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд