No menu items!
HomeУлс төрБ.Энхбаяр: Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд...

Б.Энхбаяр: Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг 25 жил болгоно

-

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдох ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүргийг Ерөнхий сайд өгсөн.

Багц хуулийн тухайд дөрвөн асуудал яригдана.

  1. Ялын бодлогыг чангатгахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
  2. Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
  3. Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой Шүүх байгуулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
  4. Шүүх байгуулах хуультай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байна” гэв.

Мөн тэрбээр эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийн талаар:

  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох
  • Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй
  • Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг болон авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялын хугацаанаас өмнө суллахгүй
  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
  • Бага насны хүүхэд гэдэг Эрүүгийн хуулийн ойлголт 14 нас байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгагасан гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн, “Эрүүгийн хуульд байгаа 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа юм. Тухайлбал 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн хорих ял оногдуулдаг байсан бол 12-25 жил болж, бүх насаар хорих ялтай болно. 

14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жил байгааг 12-25 жилийн хорих болон бүх насаар хорих ял оногдуулна. 

Бага насны хүүхдийн эрсэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял үйлчилж байгааг 2-8 жилийн хугацаатай болгож, тэнсэхгүй. 

14-16 насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оноож байгааг 12-20 жил болон бүх насаар нь хорих ял оноодог болно” гэв.

Хүчиндэх гэмт хэргийн тухайд, Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулж, 2-8 жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй.

16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, эсвэл бүх насаар хорино” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд