No menu items!
HomeБоловсролХүүхэддээ эхлээд мэдлэгээс илүү амьдрах ухааныг заах нь чухал

Хүүхэддээ эхлээд мэдлэгээс илүү амьдрах ухааныг заах нь чухал

-

Хүнд мэдлэг болон ухаан хоёулаа хэрэгтэй. Мэдлэг болон ухаан нь төстэй зүйл боловч асар том ялгаатай ойлголт юм. Мэдлэг гэдэг бол ямар нэгэн эд зүйл болон дэлхий ертөнцийн талаарх мэдээлэл юм.

Харин ухаан гэж аливаа зүйлд ухаалаг хандан шийдвэр гаргах чадвар юм. Их мэдлэгтэй болон мэдэж байгаа зүйл маш их байлаа ч хүнд ухаан байхгүй бол байнга мунхаг буруу шийдвэр гаргахаар болно. Хүн мэдлэг болон ухааныг хоёуланг нь өөртөө бүрдүүлж байж л мэдлэг боловсролтой ухаалаг хүн болж чадна.

“Боловсролын арга барил байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэг чухал зүйл гэвэл бид хүүхдүүдээ зөвхөн мэдлэгтэй болгох биш тэдний зан чанарыг нээж илрүүлэн сонирхлыг нь сайжруулах, бусдыг өөртөө татах чадвартай хүн болтол нь зааж сургах хэрэгтэй. Одоо бол бидний халаасан дотор байгаа мөнгө биш бидний толгой доторх мэдлэг хүнийг хооллодог цаг үе”. /Шимон Пэрэс Израйль улсын ерөнхийлөгч/

21-р зуун бол мэдлэг мэдээллийн эрин үе юм. Өнгөрсөн үеүдэд мэдээллийг дамжуулах тал дээр маш муу тодорхой хязгаар байсан бол орчин үед мэдээллийн хэрэгсэл маш өндөр түвшинд хөгжин интернэт, гар утас гэх мэт олон хэрэгслээр дамжуулан хэн ч байсан бүх төрлийн мэдээллийг амархан авдаг болсон.

Улс орны удирдагч юмуу компаний удирдлагууд мэдлэг дутан хүнд хэцүү зүйлтэй тулгарах тохиолдол бараг байхгүй болсон. Гэвч ухаан дутуу удирдагч юмуу компаний удирдлагууд маш их байна.

Улс орныг удирдан чиглүүлж байгаа хүмүүс юмуу томоохон компаниудын удирдлагууд буруу шийдвэр гаргавал тухайн хувь хүний амьдрал төдийгүй өөрийнх нь удирдан чиглүүлж байгаа бүхэн хоромхон зуур уналтанд орох нь мэдээж юм. Хүн мэдлэгийг өөртөө бий болгохоосоо өмнө ухаантай болох хэрэгтэй.

Хүн өөрөө сайн ойлгон түүнийгээ хэрэгтэй үедээ ашиглаж чадаж байвал түүнийг жинхэнэ мэдлэг гэнэ. Хүчээр цээжилсэн мэдлэг нэг их удаан амьдрахгүй.

“Бодол төрөх” номын зохиолч Рүт Бэрнстиний гэр бүлийн тодорхойлсноор бол ийм төрлийн боловсрол нь ”Үнэндээ сул дорой ямар ч үр дүнгүй боловсрол бөгөөд зөвхөн гадна талаас нь харахад сайн амжилттай юм шиг харагдахаас цаашгүй зүйл” юм.

Мэдлэг гэдэг бол хүний амьдралд шаардлагатай янз бүрийн нөхцлүүдийн нэг юм. Хэрхэн зөв амьдрах уу , мэдлэгийг өөрийнхөө амьдралд хэрхэн ашиглахыг зааж шийдвэрлэж өгдөг зүйл бол ухаан юм. Еврей хүмүүс хүүхэддээ мэдлэгээс өмнө ухааныг эхлээд заадаг. Яагаад гэвэл хүн ухаантай байвал мэдлэгийг угаасаа сайн ашиглаж чадна гэж тэд боддог.

“Загас барьж өгөөрэй. Түүгээр нэгхэн удаа хоол хийж иднэ. Загас барих аргыг зааж өгөөрэй. Тэгвэл бүхий л амьдралынхаа турш өөрийгөө хооллож чадна”

Энэ бол “Талмуд” номонд гардаг үг. Мэдлэг гэдэг бол загастай адилхан зүйл юм. Эцэг эх хүүхдээ мэдлэгтэй болгох юмуу эд хөрөнгөө шилжүүлэн өгч байгааг өөрсдийн барьсан загасаа хүүхэддээ өгч байгаа гэж ойлгож болно. Мэдээж ямар нэгэн асуудал тулгарсан үед мэдлэгийн хэмжээ, цар хүрээ чухал байдаг. Эцэг эхээсээ хичнээн их хөрөнгө мөнгө болон мэдлэгийг авч чадсан ч үүнийгээ хэрхэн ашиглахаа мэдэхгүй бол энэ нь хэрэггүй зүйл юм. Ухаан бол мэдлэгийг зөв ашиглан амьдралыг зөв зүйтэй удирддаг гол зүйл юм. Мэдлэгтэй ч ухаан муутай хүн зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг бодон бусдад муу нөлөө үзүүлдэг. Ухаан бол хэн ч булааж чадахгүй хүний хамгийн эрхэм хөрөнгө юм.

АНУын гоо сайхны брэнд бүтээгдэхүүн болох Бобби Браун (Bobbi Brown)-ий Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан ерөнхий захирлаар ажилладаг Жан Жэ Ён Нью-Йорк хотод байрлах толгой компаний ажилчидтай ярилцах болгондоо тэдний мэдлэгийг маш их гайхдаг байна. “Тэд хооллож байхдаа алдарт зураач Пикассогийн талаар 2 цаг орчим ярилцсан байна. Зөвхөн гол хэдхэн зүйлийн талаар ярилцаагүй байна. Ажилчид дунд урлагийн салбарын хүн нэг ч байхгүй байсан ч бүгд Пикассогийн төрсөн цагаас эхлээд түүний уран бүтээлээ хэрхэн туурвисан, хэрхэн нэр алдартай болсон, хамгийн сүүлд болсон дуудлага худалдааны үнэ зэргийг бүгдийг нь мэдэж байв. Нэг удаа рестораны цонхоор гадагшаа хартал нарны бүтэн хиртэлт болж байсан бөгөөд тэр өдөр нар, сарны бүтэн хиртэлт, одон орон судлалын талаар ярилцсан юм. Цаашлаад Азийн талаар ярилцах үед ч өрнө дахины улс орны хүмүүсийн мэдлэгийн түвшин төсөөлж байснаас асар өндөр байсан юм. Өрнө дахины хүмүүс Азийн талаар хэр зэрэг мэдлэгтэй байдаг бол гэдгийг мэдэхийг хүсэж байсан бөгөөд тэд Хятадын цагаан хэрмийн барилгын ажил, тоон хэмжээг хүртэл түүхийн номноос хараад ярьж байгаа юм шиг сайн мэдэж байв.

Өнөөдөр Еврей хүмүүсийн гаргаж байгаа энэ их агуу амжилт бол мэдлэгээс илүү ухааныг түрүүнд тавьсан боловсролынх нь хүч чадлыг илэрхийлж буй тодорхой нэг жишээ юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд