Өнөө шөнө баруун болон төвийн аймгийн ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

0
53

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал өнөө шөнө буюу 2023.09.18-19-нд шилжих шөнө Архангайн нутаг, Хөвсгөл, Төв аймгийн нутгийн зүүн, Булган, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр 0…-5 градус хүрч цочир хүйтрэх юм байна. 

Цочир хүйтрэлээр ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүй тул хадланчид, тариаланчдыг урьдчилан хамгаалах арга хэмжээ авахыг анхааруулав. 

Эх сурвалж: ЦУОШГ