No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Оюутболд: Залилах гэмт хэрэг байнга өсөх хандлага байгаа бөгөөд цахим халдлага их...

Б.Оюутболд: Залилах гэмт хэрэг байнга өсөх хандлага байгаа бөгөөд цахим халдлага их байна

-

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд: Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 731 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 59.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 3136 бүртгэгдсэн. Залилах гэмт хэрэг байнга өсөх хандлага байгаа бөгөөд цахим халдлага их байна. Тодруулбал, 14 хоногийн хугацаанд 650 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, 20 орчим хувиар өссөн. Мөн гэр бүлийн хүчирхийлэл буурсан, хүний биед халдах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна гэв.

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд:

-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 201 хяналтын цэгт давхардсан тоогоор 3401 алба хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 23 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Энэ хугацаанд жолоодох эрхгүй 156 хүн автомашин жолоодсон бол 628 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Хяналтын камераар 28 мянга гаруй зөрчил илрүүллээ. Эд материалын хохиролтой осол 10 хувиар өсөж, ослын улмаас гэмтсэн хүний тоо 38 хувиар буурсан. Нийт дуудлага, мэдээлэл 5.6 хувиар өссөн байна хэмээлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд