Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хоёрдугаар шатны бүртгэл өчигдөр эхэлсэн. Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултуудад Нийслэлийн Боловсролын Газраас хариуллаа.
Тухайлбал, түр оршин суугчид хүүхдээ яаж бүртгүүлэх талаар “Амьдарч буй дүүргийнхээ хороо дээр очиж Хүн амын өрхийн мэдээллийн системд түр оршин суух хаягийн бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагатай” гэжээ.


