ЭМДЕГ: Гематологийн шинжилгээг ЭМД-аараа үнэ төлбөргүй хийлгэх боломжтой

0
85

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан. Тухайлбал, амбулаторийн тусламж үйлчилгээнд хамаарах гематологийн шинжилгээг ЭМД-аараа үнэ төлбөргүй хийлгэх боломжтой ажээ.

Иргэд оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.