No menu items!
HomeЗөвлөгөөНойр дутуу байх нь биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Нойр дутуу байх нь биед хэрхэн нөлөөлдөг вэ?

-

Нойр дутуу байх нь биед хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл хүргэж байна.

1-2 ӨДӨР ДАРААЛАН 2 ЦАГ ДУТУУ УНТАХАД :

– Сэтгэл санаа өөрчлөгдөнө

– Ажлын гүйцэтгэл бага зэрэг буурна

– Уцаарлангуй болно

– Тэвчээртэй байдал буурна

3-4 ӨДӨР ДАРААЛАН 2 ЦАГ ДУТУУ УНТАХАД :

– Сонор сэрэмж алдагдана

– Анхаарал төвлөрүүлэхэд хэцүү болно

– Ажлаа хийх, жолоо барихад ихээр ядарсан байдаг

24 ЦАГ ОГТ УНТАХГҮЙ БАЙХ ҮЕД :

– Аливааг зохицуулах чадвар буурна

– Богино хугацааны ой санамж алдагдана

– Эргэн санах эсвэл үүрэг даалгавар ойлгох чадвар буурна

– Анхааруулах дохио, замын тэмдэг зэргийг анзаарахгүй

– Шийдвэртээ үнэлгээ өгч чадахгүй

– Алдаагаа давтах эрсдэл

48 ЦАГ ОГТ УНТАХГҮЙ БАЙХ ҮЕД :

– Богино унталт үүснэ

– Хий юм харах зэрэг өөрчлөлт илэрч болно

– Аюулаас зайлсхийж чадахгүй болно

– Ноцтой осолд орох эсрдэл үүснэ

Маш их ядарсан үед “богино унталт” буюу хэдхэн хором хүчтэй нойронд автаж нүд анилдах өндөр эрсдэл бий болдог. Энэ үед жолоо баривал осолд өртөх эрсдэл нэмэгддэг. Судлаачид жолоочийн нүд нэг удаа анивчих агшинд 500 метр замыг туулдаг болохыг баталсан байдаг. Тэгвэл ядралттай хүн жолоо барихдаа эрүүл хүнтэй харьцуулахад илүү олон удаа нүдээ анивчдаг бөгөөд энэ нь эрсдэл төдий чинээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Иймд та маргааш жолоо барьж явах нь тодорхой бол шөнийн нойроо заавал хангалттай хугацаагаар авч, бүрэн амарч байх зарчмыг баримтлаарай хэмээн ЭМЯ-наас зөвлөв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд