No menu items!
HomeОнцлохХ.Нямбаатар: Монгол Улсын хил хязгаарын бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй

Х.Нямбаатар: Монгол Улсын хил хязгаарын бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй

-

Монгол Улсын хилийн зурвас газраас БНХАУ-д шилжүүлэхээр болсон гэх мэдээлэлтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөв. 

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрладаг хилийн отрядыг Гурвантэс сум руу шилжүүлж, улсын хилийн 15 км газар нутгийг хилийн хяналтаас гаргаж, БНХАУ-ын талд шилжүүлж өгсөн мэт ташаа мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. 

Ташаа мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг Эрүүгийн цагдаа болон Тагнуулын Ерөнхий Газраас олж, шалгаж байгаа. Монгол Улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй. 

Манай улс БНХАУ-тай 1962 он хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд хилийг газар дээр нь тэмдэглэж, 1975 онд НҮБ-д урд хил бүртгэгдсэн. Манай урд хил бол НҮБ-д бүртгэгдсэн, эргэлтийн цэгийг нь өөрчлөх боломжгүй хил хязгаар юм. БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомт цагийн хуваарийн дагуу ажиллаж байна” хэмээв. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд