Боловсролын шинэ сэргэлт чуулган өнөөдөр UG Arena-д болж байна. Үүнд боловсролын салбарын багш, ажилтнууд, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүд хамтран тус салбарын шинэчлэл, шинээр батлагдан гарсан багц хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавьсан илтгэлдээ багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын болон дотоодын сургуульд магистрт суралцах багшийн сургалтын төлбөрийг 100 хувь Засгийн газар хариуцахаар болж байгаа тухай танилцуулсан байна.