No menu items!
HomeНийгэмУруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

-

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Улз гол Эрээнцав сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см нэмэгджээ. 

Орхон гол /Сүхбаатар/, Сэлэнгэ мөрөн /Зүүнбүрэн/, Хараа гол /Дархан хот/, Үүр гол /Цагаан-Үүр /, Балж, Онон гол /Дадал /, Хэрлэн гол /Мөнгөнморьт /, Улз гол /Чулуунхороот/, Ерөө гол /Ерөө/, Хөгшин-Орхон /Хархорин/ орчимд үерийн түвшнийг 10-60 см давсан байдалтай байна.  

Мөн наймдугаар сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан  ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд