No menu items!
HomeНийгэмСэрэмжлүүлэг: Байрлал сайтай байр түрээслүүлнэ хэмээн зар оруулж, залилах гэмт хэрэг гарч...

Сэрэмжлүүлэг: Байрлал сайтай байр түрээслүүлнэ хэмээн зар оруулж, залилах гэмт хэрэг гарч байна

-

Цагдаагийн байгууллагаас орон сууц түрээслэхтэй холбоотой залилан мэхлэлтээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжин ирж буй айл өрхүүд, оюутнуудад нэн тэргүүнд тулгардаг асуудал нь байр, орон сууц. Тэдний энэ сонирхлыг ч залилагч этгээдүүд ашиглаж, эд хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэл, арга жил ирэх тусам улам нарийсаж байна.

Гэмт хэрэгтнүүд дараах аргуудаар иргэдийг хууран мэхэлдэг байна.

-Орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэх. /Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж, өөрийн байр хэмээн итгүүлэн, бусдын байрыг дамлаж түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгджээ/

– Гэрээ ашиглах /Шинээр барьж байгаа барилга, орон сууцыг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлж гэрээ хийж урьдчилгаа авч мөнгө залилж байна/

– Барилга орон сууцны төсөлд хамруулна. /Хямд үнэтэй болон түрээсийн байранд оруулж өгнө гэж иргэдэд итгүүлж залилах гэмт хэрэг үйлдэж байна/

– Мөнгө зээлж хүүнд нь байранд үнэгүй суулгана. /Байрлал сайтай байрны зар байршуулж мөнгө зээлж байрандаа үнэгүй суулгана гэж урьдчилгаа мөнгө авч иргэдийг залилж байна/

– Байр түрээслүүлнэ. /Байрлал сайтай байр түрээслүүлнэ гэх зарыг олон нийтийн сүлжээнд байршуулж холбогдсон иргэдэд бага үнэ амлаж урьдчилгаагаа өгөхгүй бол өөр хүнд түрээсэлнэ гэж хэлж залилах гэмт хэрэг үйлдэж байна/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд