Цэцэрлэгийн хуваарилалт наймдугаар сарын 21-нээс 25-ны хооронд үргэлжилнэ

0
33

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 1-нээс 20-ны хооронд хоёр үе шаттай үргэлжилсэн. Бүртгэл 73.3%-тай буюу нийт 142,798 хүүхдээс 104,694 хүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргасан хүүхдүүдийг наймдугаар сарын 21-нээс 25-ны хооронд цэцэрлэгт нь хуваарилах юм. 

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус 667 цэцэрлэгт нийт 142,798 хүүхэд сурч, 4,726 багш ажиллана.