No menu items!
HomeОнцлохП.Сайнзориг: Үндэсний их баяр наадамд зодоглосон нэг бөхөөс допинг илэрлээ

П.Сайнзориг: Үндэсний их баяр наадамд зодоглосон нэг бөхөөс допинг илэрлээ

-

Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулдаг.  Энэ жилийн наадамд 512 бөх барилдсанаас 32 нь допингийн шинжилгээнд хамрагсан бөгөөд нэг бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн байна.

Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Допинг илэрсэн бөхийн нэрийг одоогоор зарлах боломжгүй.

Эхлээд энэ бөхдөө мэдэгдэх бөгөөд тухайн хүн өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийднэ. Үүний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцын шинжилгээний хариунаас хамаарч тухайн бөхөд арга хэмжээ авах эсэх зэрэг дараагийн асуудлууд яригдана.

Эргэлзээтэй хариуг дахин дахин нягталдаг гэж ойлгож байгаа. Ингээд сүүлийн хариу өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд ирсэн тул энэ даруйд олон нийтэд мэдээлж байна. Тухайн бөхөөс бүх цаг үед хориглосон бодис илэрсэн. Тэрбээр Б сорьцын шинжилгээ хийлгэх бол өөрөө зардлаа гаргана” хэмээв.

Мөн тэрбээр допинг илэрсэн бөхийг тодорхой хэлэхийг хүссэн сэтгүүлчдийн асуултад “Шөвгөрсөн бөхөөс допинг илэрсэн. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй. Допинг хэрэглээд ийм үр дүнд хүрсэн нь харамсалтай байна” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд