No menu items!
HomeОнцлохБ.Цасанчимэг: 14:00 цагаас Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрээр 12 мм хүртэлх хэмжээний...

Б.Цасанчимэг: 14:00 цагаас Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрээр 12 мм хүртэлх хэмжээний бороо орно

-

Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Б.Цасанчимэгээс тодрууллаа.

-Улаанбаатар хотод бороо орно гэсэн мэдээлэл гарсан. Ойролцоогоор хэдэн цагийн үед хэр хэмжээний бороо орох төлөвтэй байна вэ?

-Наймдугаар сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутаг дэвсгэрт бороо орж эхэлсэн. Урьд шөнө Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгуудын нутгаар 15-32 мм хур тунадас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

Өнөөдрийн тухайд Булган, Хөвсгөл, Архангай, Төвийн аймгийн баруун хэсгээр хур тунадас орж байгаа. Улаанбаатар хотод өнөөдөр үдээс хойш буюу 14:00 цагаас аадар бороо орох төлөвтэй байна.

Харин шөнөдөө үргэлжилсэн бороо орох урьдчилсан мэдээ гарсан. Арга загварын хэмжээгээр бол Улаанбаатар хотод 10-12 мм хур тунадас орно гэж үзэж байна.

-Бороо аль хэсгээр орох төлөвтэй байна вэ?

-Энэхүү бороо нь фронтын гаралтай тул төвийн аймгуудын ихэнх нутгаар буюу Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрээр орно.

-Өнөөдөр орох бороо үерийн эрсдэл үүсгэх үү?

-15-30 мм хүртэлх хур тунадас орвол цаг агаарын аюултай үзэгдэл гэж үздэг. Харин өнөөдөр Улаанбаатар хотод орох бороо 12 мм хүртэлх хэмжээтэй. Гэхдээ голын усны түвшин аюултай хэмжээнд байгаа тул усны түвшин нэмэгдэж болзошгүй. Иймд иргэд, олон нийтийг болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

-Ирэх тав хоногийн цаг агаарын төлөв байдал ямар байгаа вэ?

-Өнөөдөр их хэмжээний бороо орох бол наймдугаар сарын 18, 20-нд бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байна. Харин агаарын температурын хувьд өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад сэрүүхэн байх юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд