No menu items!
HomeОнцлохГамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тодорхой хэмжээний төсөв зарцуулж, бизнесээ хамгаалахыг УОК-оос уриалав

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тодорхой хэмжээний төсөв зарцуулж, бизнесээ хамгаалахыг УОК-оос уриалав

-

Улсын Онцгой Комисс(УОК)-оос өчигдөр цаг уурын төлөв, үерийн гамшиг, зоонозын өвчний эрсдэл зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. 

Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү манай улс уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж байгаа 10 орны тоонд ордгийг дурдаад сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг тодорхойлох тоонуудыг онцлон танилцуулав. 

Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хуурайших, гандуу болох, цөлжих явц ажиглагдаж байна. Сүүлийн 80 жилд агаарын температур 2.85 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ найман хувиар буурсан гэх судалгаа бий.

Цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, учруулах хор уршиг, хохирол улам бүр өсөх хандлагатай байна.

Үүнээс гадна хуулийн этгээдүүд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, үйлдвэрлэл үйлчилгээний ашгийн 1.5-аас доошгүй хувийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төлөвлөн зарцуулж, учирч болох эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Манай улсад тохиолдож байгаа гамшигт үзэгдэл, аюул ослын тоо жил бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа учраас гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тодорхой хэмжээний төсвийг зарцуулж, өөрийнхөө бизнесийг хамгаалах нь зайлшгүй тулгарч байна” хэмээн аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриаллаа. 

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд