No menu items!
HomeХэн юу хэлэвН.Сугар: S.Outlets, Aqua garden зэрэг барилгын асуудлыг шийдэхээр ажиллаж байна

Н.Сугар: S.Outlets, Aqua garden зэрэг барилгын асуудлыг шийдэхээр ажиллаж байна

-

Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай болон Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам: Наймдугаар сарын 1-нээс эхлэн “Магнус сентурион констракшн” ХХК-тай холбоотой гомдол иргэдээс ирсэн. Дамдинсүрэнгийн гудамжны авто замд цууралт үүссэн тул тус компанид авто замын гагнаас, ирмэг хэлхээг сайтар хийсний дараа ажлаа үргэлжлүүлэх шаардлага хүргүүлсэн юм. Улмаар тус байршилд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор барилгын ажлыг түр түдгэлзүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Барилгын тухай хууль, Авто замын тухай хуульд барилгын ажил гүйцэтгэж буй компани орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхээр заасан байдаг. Барилгын тухай хуулиар барилга, байгууламжийг замаас 50 метрийн зайд байх ёстой боловч тус компанийн барилга зам руу орж, нурах эрсдэл үүсгэсэн. Иймд “Магнус сентурион констракшн” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний 14:00 цагт эргийн бэхэлгээ, зам дээрх гагнаас хийсэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангасан эсэх, барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой эсэхэд хяналт, шалгалт хийнэ гэлээ.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Мөн Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана. Мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлыг шийдэхээр Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байгаа” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд