Ойрын өдрүүдэд БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст виз мэдүүлэгчдийн тоо огцом өсөж буй.
Үүнтэй холбогдуулан виз мэдүүлэгчдийн БНХАУ-руу зорчиход шаардлагатай виз мэдүүлэгийг түргэн шуурхай гүйцэтгэх үүднээс тус ЭСЯ-ны консулын хэлтэс түр хугацаагаар ажлын өдрийн виз мэдүүлэгийн цаг товлолтын тоог нэмж байна.
Виз мэдүүлэх шаардлагатай иргэд манай ЭСЯ-ны албан ёсны цаг товлолтын вэбсайтнаас үлдсэн цагуудыг харж болох ба бодит шаардлагын дагуу цаг товлолтоо хийж урьдчилан виз мэдүүлнэ үү. Цагаа амжилттай товолсон виз мэдүүлэгчид авсан тухайн цагаасаа хоцролгүй өөрийн биеээр ирж виз мэдүүлэхийг анхаарна уу.