No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Чойжилсүрэн: Нийслэлийн утааг багасгахын тулд Хятадаас коксжсон нүүрс авч туршина

Б.Чойжилсүрэн: Нийслэлийн утааг багасгахын тулд Хятадаас коксжсон нүүрс авч туршина

-

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орчны бохирдлыг бууруулах талаар хэлэлцэв. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн холбогдох мэдээлэл өгч, төлөөлөгчдийн асуултад хариулав.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 540 орчим мянган тонн шахмал түлш түлж байгаа. Нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд мидлингээ үнэгүй авч байгаа хэр нь 450,000 төгрөгийн өртөгтэй. Харин ард иргэдэд 150,000 төгрөгөөр борлуулдаг. Үнийн зөрүү, алдагдлыг өнөөг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХХК дээр бичдэг.

Өнгөрсөн жилүүдэд утаа их байна, тэвчихэд хэцүү байна гэх шүүмжлэл их гарсан. Иймд мидлинг буюу түүхий эдээ хагас коксоор сольж үзэхээр туршлаа. Бид Хятад, Солонгос, Япон гээд олон улсын туршлагыг судаллаа. Үүнээс Хятад улсад байгаа технологийг хэрэглэх шийдвэрийг гаргасан. Хагас коксожсон 80 тонн түлш импортолж, баруун болон зүүн үйлдвэрт шахмал түлш үйлдвэрлэсэн” гэв.

Мөн тэрбээр “Утааг бүрэн алга болгоно гэж гоё юм ярьж чадахгүй. Багасгая гэж байгаа юм. 177 тэрбум төгрөгөөр арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31-ний хооронд 45 хоног галлагаа хийнэ. 177 тэрбум төгрөгийн 30 орчим тэрбум төгрөг нь асаагч байна. Үлдсэн нь хагас коксжсон нүүрс худалдан авахад зарцуулна.

Улаанбаатар хот 1.6 сая хүнтэй болсон. Олон хүндрэл, сорилтууд тулгарч байна. Ийм л шийдэл байна. Хамгийн төгс төгөлдөр шийдэл гэж хэлэхгүй. Гэхдээ зүгээр байснаас оролдоод үзье гэсэн шийдвэр гарсан. Энэ өвөл Улаанбаатар хотод үүнийг туршина. Туршилт гэдэг үгнээс айхгүй байна” хэмээн байр сууриа мөн илэрхийлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд