No menu items!
HomeХүмүүсЗагварын тайзны од жүжигчин

Загварын тайзны од жүжигчин

-

Энэ удаагийн “хүмүүс” булангаараа “Мөнхийн хайр”, “Аугаа зуун” зэрэг цувралуудаар танигдсан Туркийн залуу жүжигчин Бурак Озчивитын талаар хүргэж байна.

Бурак Мерсин хотод төрсөн бөгөөд түүнийг мэндэлсний дараахан гэр бүл нь Истанбул руу нүүжээ. Жүжигчний аав бизнес эрхэлдэг нэгэн байв. Бага наснаасаа эхлэн Озчивит хүүхэлдэйн кино үзэн зурагтныхаа өмнөөс салдаггүй нэгэн байв. Хүү супер баатруудад ихэд дуртай байсан бөгөөд том болоод Batman болно гэдэг байж.

Тэрбээр Истанбул хотын Мармарагийн их сургуульд орж, кино, дүрслэх урлаг, гэрэл зургийн факультетэд суралцжээ. Суралцаж байх үедээ загварын тайзан дээр гарч, 2006 он хүртэл Туркийн хамгийн эрэлттэй эрэгтэй загвар өмсөгчдийн нэгд тооцогддог байв. “Туркийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд хэд хэдэн удаа оролцож, 2003 онд түрүүлсэн байна. Хоёр жилийн дараа Бурак Озчивит “Дэлхийн шилдэг загвар өмсөгч” тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн.

Загвар өмсөгчдийн дунд зохиогддог гоо сайхны тэмцээнд амжилттай оролцсоны дараа Озчивит нь Туркийн кино найруулагчдын анхаарлыг татаж, ахлах сургуулиасаа мөрөөдөж байсан кинонд тоглож эхлэв.

Кино

Анхны жижиг дүр нь “Минус 18” өсвөр насны триллерийн дүр байв. Жилийн дараа түүнд “Муж по принуждению” гэсэн драмд гол дүрийг санал болгов. Мөн тэрээр “Халдвартай” кино, “Гэр бүлийн байшин” инээдмийн кино, “Хуурамч” сэтгэлзүйн жүжиг, “Бяцхан нууц” өсвөр насны цуврал кинонд тоглосон.

Жүжигчин домогт Османы удирдагчийн тухай “Аугаа зуун” түүхэн, намтарт цувралд их амжилт гаргасан.

“Аугаа зуун” кинонд

Үүний дараа дэлхийн өнцөг булан бүрт байгаа фенүүд Бурак Озчивитийн шинэ киног хүлээх болов. Тэрбээр хүлээлтийг эвдэн “Хайр чамтай адил” мелодрам, “Голубь взлетел” цувралаар дахин гарч ирэв.

2015 онд жүжигчин “Хар хайр” нэрийн дор Оросын дэлгэцнээ гарсан “Мөнхийн хайр” цуврал киноны гол дүрд тоглосон.

“Мөнхийн хайр” кинонд

Тэрээр “Мөнхий хайр” кинонд хамтрагч Неслихан Атагюлтай хайр сэтгэлийн холбоо тогтоосон хэдий ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм.

Хувийн амьдрал

Жүжигчин нэлээд удаан хугацаанд Туркийн нэрт сэтгүүлчийн охин Загвар өмсөгч Джейлан Чапатай дотно харилцаатай байв.

Бурак Озчивит, Джейлан Чапа

Гэвч Бурак алдарт “Королек – птичка певчая” цувралын үеэр залуу жүжигчин Фахрие Эвджентэй таарчээ. 2015 онд “Хайр яг чам шиг” мелодрам дээр ажиллаж байхдаа Бурак Озчивит Фахриег энэ киноны гол дүрд урьсны дараа (Бурак мөн уг киноны продюсероор ажилласан) Сейлан Чапа Озчивитийг орхиж байгаагаа зарласнаар тэдний харилцаа төгсгөл болов.

Харин Бурак, Фахрие нар 2016 оны 2-р сард гэр бүл болов. Албан ёсны гэрлэлт, хуримын ёслолын үйл ажиллагаа 2017 оны 6-р сарын 29-ний өдөр болов. Хосуудын фэнүүд энэ хуримыг зууны үйл явдал хэмээн нэрлэжээ.

Бурака Озчивита болон Фахрие Эвджен

Хурим Босфорийн эрэг дээрх түүхт Sait Halim Pasa хотод болсон. Тэд хуримаа цомхон хийсэн ч хуримын зочид энэ үйл явдлын зураг, видеог өөрсдийн Инстаграмд богино хугацаанд байршуулсан байв.

Бурак Озчивит нь Арабын Нэгдсэн Эмират улсад ихээхэн алдартай тул сүй тавьсных нь дараа Арабын бизнесмэн 2 сая доллараар хуримын арга хэмжээ зохион байгуулах санал тавьж. Түүнчлэн жүжигчнийг Дубайд бал сараа үнэгүй тэмдэглэхийг урьсан байна. Гэхдээ Бурак уг саналаас татгалзаж, хуримынхаа дараа залуу эхнэртэйгээ хамт Мальдив руу ниссэн.

Жүжигчин хүүхэд наснаасаа хөл бөмбөгт дуртай байсан тул дэмжигч багийнхаа тоглолтуудад оролцож, тоглодог. Үүнээс гадна Бурак ретро автомашин цуглуулах хоббитой бөгөөд жүжигчний гаражад нэлээд хэдэн хуучин машинууд байдаг. Мөн тэрээр Истанбул хотод байрладаг “Balibey Döner” гэх ресторантай аж.

2017 онд Бурак Озчивит “Миний ах 2” кинонд Хаканы дүрээр эргэн ирэв.  

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд