No menu items!
HomeОнцлохА.Дашням: Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд дэмжлэг үзүүлэх ажил өнөөдрөөс эхэлнэ

А.Дашням: Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд дэмжлэг үзүүлэх ажил өнөөдрөөс эхэлнэ

-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар өчигдөр мэдээлэл хийж,  үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө орон сууц, мөн орон гэргүй болсон 16 өрхөд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож, автомашинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулахаа мэдэгдсэн. Иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас тодрууллаа.

-Үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын судалгаа гарсан. Иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх энэ ажил өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.  Орон гэргүй болсон болон үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Холбогдох албаныхан дэд бүтцийн асуудлыг шийдэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа.

-Иргэдийг хаашаа нүүлгэн шилжүүлэх вэ?

-Иргэдийг нүүлгэн шилжүүлэх газар нь үер болсон газраас хоёр км-ийн зайд байгаа. Иргэдийн одоо амьдарч байгаа газраас аль болох холгүй байхаар зохион байгуулалтыг хийж байна.

-Иргэд орон гэргүй болоогүй хэрнээ худал мэдээлэл өгч, тусламж, дэмжлэг авах гэж байна гэсэн мэдээлэл гарсан?

-Ийм асуудал бий. Гэхдээ бид орон гэргүй болсон эсэхийг тодорхой шалгуурын дагуу судалгаа хийж тодорхойлно. Иргэдээс гэр, орон сууцны тусламж хүссэн хүсэлт олон ирж байгаа. Иргэдээс ирсэн хүсэлтийг дахин нягталж, Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, судалж байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд