No menu items!
HomeUncategorizedП.Сайнзориг: Бөхийн амлагаатай холбоотой зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна

П.Сайнзориг: Бөхийн амлагаатай холбоотой зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна

-

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.

Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг:

-Энэ жил 512 бөх есөн даваанд барилдана. Өмнөх жилүүдэд гардаг байсан бөхийн амлагаатай холбоотой зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, энэ процессыг ил тод байлгахад анхаарна. Нөгөө талаас, бөхийн ивээн тэтгэгчийг дурдах, нутгийг дуудах дээр зарим нэг санал гарч байна. Энэ талаар тодорхой шийдвэрүүд гарна гэлээ.

Мөн “Бид үндэсний баяр наадмаа хуульчилсан ард түмэн. Тиймээс хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага гарсан. Аймаг сум дүүргийн наадмыг долдугаар сарын 10-13-нд хийгээгүйгээс болж бөхчүүд хэсэг бүлгээрээ баяр хэсэж үзэгчдийг бухимдуулдаг зүйл гардаг байсан. Аймгийн болон сумд тэгш ой, гамшиг, зудаас бусад тохиолдолд долдугаар сарын 10-13-нд үндэсний баяр наадмаа зохион байгуулна. Аймгууд нэгдсэн нэг өдрүүдэд наадмаа хийнэ.

Бөхийн барилдааны дүрэмд ямар нэгэн маргаан байхгүй. Үндсэн барилдааны хугацаа 60 минут байна. Зарим бөхийг орон нутагт очоод барилдахад бүртгэхгүй, ялгаварлан гадуурхах үзэл гардаг. Нутаг усаар талцаж барилдуулахгүй гэх нь хуулиар хориотой. Шударга өрсөлдөхгүй, хүнийг ялгаварлан гадуурхах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Гэмт хэргийн шинжтэй биш байвал ХЭҮК-д хандаж эрхээ хамгаалуулж болно” гэдгийг хэллээ.

Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг:

-Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Мэргэжлийн морин холбоод хамтран хуулийн дагуу бүртгэлийн санг 2025 оны зургадугаар сарын 1-нээс өмнө бүрдүүлэх ёстой. Үүнээс өмнө хурдан морины уралдааныг бид Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд хуваарийн дагуу долоодугаар сарын 10, 11, 12-нд зургаан насны морьд уралдана. Мөн долоодугаар сарын 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацахаар бэлдсэн. Долоодугаар сарын 1-нээс Морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй наадмын талбайд байрлан ажиллаж эхэлнэ. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзээд уралдааны замыг баяр наадам дөхүүлж байж засахаар төлөвлөж байна гэлээ.

Б.Батсайхан: Унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх  шаардлагатай

Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдээллийг  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан өгсөн юм.

Тэрбээр:

-Үндэсний их баяр наадмын үеэр олон хоног амарч буйтай холбогдуулан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Тухайлбал, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ ахуйн болон зам тээврийн осолд өртөхөөс сэргийлж, хараа хяналтаа сайжруулаарай гэж зөвлөж байна.

Манай байгууллагаас хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхийг хамгаалах талаар хяналт тавьж ажилладаг. Хурдан морины унаач хүүхдүүдийг бүртгэхдээ бид дөрвөн шаардлага тавьдаг. Тухайлбал, хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах, эцэг эх, асран хамгаалагчтай нь гэрээ хийх шаардлагатай. Мөн энэ гэрээг нотариатаар баталгаажуулан авчрахыг уяачдаас шаарддаг. Тиймээс энэ шаардлагыг харгалзаарай, мөн и-монголиа хуудсаар нэвтэрч, гэрээг цахимаар баталгаажуулах боломжтой гэж онцлох байна. Энэ шаардлагыг хангаагүйгээс бүртгэл удаашрах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдүүдийн эцэг эх рүү нэгбүрчлэн залгах зэрэг хүндрэл учирдаг. Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй бол бүртгэхгүй.

Манай байгууллага эдгээр мэдээлэл, гэрээг нягталж бүртгээд тусгай карт олгоно. Бариан дээр энэ картаар унаач хүүхэд мөн, бишийг нягтлан шалгах юм.

Түүнээс гадна унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хувцас хэрэглэлийн стандартыг хангасан байх ёстой. Уралдааны дүрэмд харшилсан эд хэрэгслүүдийг ашиглуулахыг хориглоно гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд