No menu items!
HomeОнцлох үйл явдалП.Сайнзориг: Бөхчүүд шинэ программ ашиглаж таван минутын дотор ам авна

П.Сайнзориг: Бөхчүүд шинэ программ ашиглаж таван минутын дотор ам авна

-

Үндэсний их баяр наадмын бөхийн дүрэм, хэрхэн ам авах талаар Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Бөхийн ам авалтыг шинэ программаар зохицуулахаар болсон. Өнгөрсөн жил ам авахад харилцаа холбооны хэрэгсэл ашигласан нь наадамчин олныг бухимдуулсан асуудал гарсан. Мөн бөхийн ам авалтыг хүн дуудах нь тохиромжгүй хэмээн бөхчүүдээс санал тавьсан.

Бөхчүүдийг шинэ программ дээр цолын дарааллаар эрэмбэлнэ. Жишээлбэл Даян аварга Н.Батсуурь программ дээр таван минутын хугацаанд өөрөөсөө доор цолтой бөхчүүдээс сонгож ам авна. Ингэснээр хүнээр дуудуулах, тохироо хийхээс урьдчилан сэргийлэх юм. Ам авахад харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж болохгүй. Хэрэв тус үйлдлийг гаргавал бөхийн хорио цээрт заасны дагуу арга хэмжээ авах заалт орж байна. Тухайн бөх таван минутын хугацаанд ам авч чадаагүй бол хоёр бөхийн дараа дахин ам авах эрх идэвхэжнэ. Программ дээр бөхчүүдийг цолоор нь ангилалд оруулсан учир цагтаа амжих байх. Буруу бөхөө амласан бол баталгаажуулах товчийг дарахаас өмнө солих боломжтой. 

Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм энэ жил дахиад үйлчилнэ. Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн барилдаанд тус дүрэм амжилттай хэрэгжсэн. Зарим аймагт жижиг асуудлууд гарсан. Бөхчүүд жин нэмж барилдаан гаргахгүйгээр барьцад хүрэхийг хүлээхгүй, идэвх санаачилга гаргадаг болсон гэх эерэг өөрчлөлт байгаа. Энэ өөрчлөлтүүд нь Засгийн газрын хуралдаанаар орж эцэслэгдэнэ. 

Хөлийн цэц аль телевизийн цацалтыг харж шийдвэрлэх вэ гэдгийг тохируулж өгсөн. Маргаантай барилдааныг хөлийн цэцийн майханд орж дэлгэцээр харж шийдвэрлэнэ. Шүүлт давхар цэнгэлдэхэд цацагдах учир асуудал гарахгүй. 

Бөхчүүд уламжлалт байдлаар гарын даагаас нэр сонсох, программ ашиглах эсвэл хоёуланг хослуулж болно. Тухайн бөхийн өөрийнх нь дурын асуудал”гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд