No menu items!
HomeНийгэмЦЕГ: Хохирсон гэх ламхай нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хүүхэд хамгааллын хариу...

ЦЕГ: Хохирсон гэх ламхай нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж байна

-

Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд хохирсон гэх ламхай нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж байгааг мэдээллээ.

Сүм, хийдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас хохирсон, холбогдсон байж болзошгүй хүүхдүүдийг шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч эмчийн дүгнэлт гаргуулахаар хандаж, гэрч, хохирогч, холбогдогчийг тогтоох, шаардлагатай иргэдээс мэдүүлэг авах, хэрэг болсон гэх газар, орчинд үзлэг хийх, нөхцөл байдлыг олон талаас нь бүрэн дүүрэн шалгаж тогтоохоор ажиллаж байна.

Түүнчлэн хохирогч хүүхдүүдэд цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ зэрэг хүүхэд хамгааллын шаардлагатай үйлчилгээнд хамруулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар Прокурорын байгууллагын зөвшөөрснөөр хэргийн материалыг нийтэд мэдээлэх боломжтой мэдээллийг хүргэх болно.

Эх сурвалж: ЦЕГ

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд