No menu items!
HomeНийгэмАлбан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

-

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан хүнийг хайж байгаа тухай мэдээллээ.

ЦЕГ-ын ХМТ-өөс “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Нисэхийн аюулгүйн тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч “Э”-г мотоциклтой хүн мөргөөд зугтсан” гэх дуудлага, мэдээллийг өнөөдөр 11:25 цагт ирүүлснийг Тээврийн цагдаагийн алба шалгаж, уг этгээдийг эрэн сурвалжилж байна.

Дээрх этгээдийг таньж, мэдэх хүн 102 тусгай дугаар болон 94494455 дугаарт мэдээлэхийг хүсье” гэв.

Мотоциклтой хүнд мөргүүлсэн цагдаагийн алба хаагчийн толгой болон нуруу гэмтсэн тул эмнэлэгт хүргэжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд