No menu items!
HomeХэн юу хэлэвХ.Булгантуяа: НДШ-ийн 2 хувийг нэрийн дансандаа хуримтлуулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлдөг болно

Х.Булгантуяа: НДШ-ийн 2 хувийг нэрийн дансандаа хуримтлуулж, ипотекийн зээлийн урьдчилгаа төлдөг болно

-

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн даатгалын шимтгэлд төлж буй миний мөнгө хаана байна вэ? Энэ мөнгөө барьцаалж болохгүй юу гэдэг асуулт иргэдээс ирдэг. Үүнтэй холбоотойгоор хуримтлалын сангийн тогтолцоог бий болгоно. 

Таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс хоёр хувийг нь тодорхой нэрийн дансандаа байршуулах юм. Тодорхой хугацааны дараа үүн дээрээ улсаас өгч буй ногдол ашиг ч юм уу түүнийгээ нэмээд ипотекийн зээлийн урьдчилгаагаа төлж болно.

Хуулийн төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Эдийн засаг, хөгжлийн яамнаас хамтран боловсруулж байна. Баялгаасаа орж ирж буй нийт орлогынхоо хэдэн хувийг ирээдүйн өв сандаа хадгалах, хэдэн хувийг нь иргэддээ, хэдэн хувийг нь стратегийн хөрөнгө оруулалтад зарцуулах талаарх хуулийн төслийг боловсруулж байгаа. Ирэх намар УИХ-д өргөн барих болов уу” хэмээв. 

Харин нэрийн дансанд 2030 оноос тодорхой хэмжээний хуримтлал үүснэ гэж тооцож байгаа гэдгийг УИХ-ын гишүүн П.Анужин хэллээ. 

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд