No menu items!
HomeУлс төрХ.Булгантуяа: Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа нь тогтвортой ажиллуулахад чиглэсэн шийдвэр

Х.Булгантуяа: Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа нь тогтвортой ажиллуулахад чиглэсэн шийдвэр

-

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.14/ хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмж байгаа нь төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн шийдвэр юм. Орон нутаг, сум гэлтгүй нийслэл хотод ч төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудал адилхан хүнд байна. Үүнд хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын цалин бага, хоёрдугаарт бидний баталсан Төрийн албаны тухай хуульд тавьсан өндөр шалгуурыг хангах боловсон хүчин ялангуяа сумдад ховор байгаа юм.

Иймд энэ хуулийг УИХ эргэн харах шаардлагатай. Засгийн газраас хот, хөдөө гэж ялгалгүй төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгосон. Үүний дараа ангилал, зэрэглэлээрээ дээшээ өснө гэсэн үг. Мөн орон нутгийн нэмэгдлийг босоо, хэвтээ гэж ялгахгүйгээр тухайн орон нутгийн удирдлага шийдвэрлэх чиглэлийг өгөх Засгийн газрыг тогтоолыг гаргах байна”  хэмээн хариулж байлаа. 

Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Д.Тунгалаг хариултдаа, Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоёр төрлийн малын гоц халдварт өвчин бүртгэгдээд тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бог малын мялзан өвчин одоогийн байдлаар есөн аймгийн 24 сумын 30 голомтод, бог малын хонины цэцэг өвчин гурван аймгийн найман сумын 14 голомтод гарч, хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцолсон. Мөн эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх зорилгоор 2023 оны улсын төсөвт мал эмнэлгийн салбарт нийт 60 тэрбум төгрөг батлагдсан. Үүний 41,7 тэрбум төгрөгийг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсний дагуу улсын хэмжээнд хаврын дархлаажуулалт, сэг зэм устгал, халдваргүйтлийн ажлуудыг гүйцэтгэж байна. Нийт батлагдсан төсвийн зарцуулалт 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 71 хувийн гүйцэтгэлтэй байна гэв.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд