No menu items!
HomeОнцлохО.Батхүү: Ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр өчигдөр гарлаа

О.Батхүү: Ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр өчигдөр гарлаа

-

Давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр өчигдөр гарсан. Энэ талаар Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар/ШӨХТГ/ болон өмгөөлөгчдийн зүгээс өнөөдөр мэдээлэл өглөө.

Хуульч, өмгөөлөгч О.Батхүү “2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх асуудлыг гаргаж тавьсан. Эхний ээлжид Монголбанканд хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Тиймээс мөн оныхоо тавдугаар сард ШӨХТГ-т “Банкууд 1%-ийн шимтгэлийг хууль бусаар авч, иргэдийг хохироогоод байгаа тул шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Энэ дагуу тус газраас нэр бүхий есөн банканд шалгалт оруулж, 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус болохыг тогтоогоод акт тавьсан. Үүний дараа шүүхэд хандсан. Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр өчигдөр гарлаа. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш.

Уг шийдвэртэй холбогдуулан банкууд давж заалдсан ч Дээд шүүх гомдлыг хүлээж авахгүй байх гэж бодож байна. Учир нь банкууд 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус юм гэдгийг Дээд шүүхээс өмнө нь тогтоочихсон.

Тодруулбал 2013-2023 он хүртэлх 10 жилийн өмнөх хэргийг Дээд шүүх нэг удаа хүлээж аваад банкууд үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзээд 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус гэсэн шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ ямар шийдвэр гаргах нь Дээд шүүхийн бүрэн эрх” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд