No menu items!
HomeУлс төрХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилжээ

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг даргаар томилжээ

-

Ерөнхий сайдын захирамжаар Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг өчигдөр томилжээ. Г.Өнөрбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан.

ТҮҮНИЙ ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1-р дунд сургууль,
  • 2001 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (Ph.D),
  • 2013 онд Японы Кюшүгийн Их сургуулийг тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2001-2003 МУИС-ийн НШУС-д цагийн багш
  • 2003-2005 МУИС-ийн НШУС-д дагалдан багш
  • 2005-2007 МУИС-ийн НШУС-д багш
  • 2007-2009 МУИС-ийн НШУС-д дэд профессор
  • 2005-2006 Үйлдвэр, Худалдааны Яаманд мэргэжилтэн
  • 2006-2007 Барилга, Хот Байгуулалтын Яаманд хэлтсийн дарга
  • 2008-2009 Гадаад Харилцааны Яаманд мэргэжилтэн
  • 2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2013-2016 УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга
  • 2016.09.21-2023.04.12 Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд