No menu items!
HomeУлс төр"Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын байгаа улсуудын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа"

“Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын байгаа улсуудын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа”

-

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Шувуу” ажиллагаатай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын данс руу гүйлгээ хийж, хойноос нь санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг нээн шалгаж байгаа гэдгийг хэллээ.

Х.Нямбаатар “”Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс оронд оргон зайлсан 20 гаруй хүнийг эх оронд нь авч ирж, шалгаж байна. Энэ долоо хоногт МИАТ компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсийг авч ирэхээр төлөвлөөд БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал нарын байгаа улсуудын хууль сахиулах байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж байгаа. Мөн тухайн хүмүүс рүү гүйлгээ хийж байгаа, хойноос нь санхүүжилт өгч байгаа асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Удахгүй эдгээрт холбогдох хүн, хуулийн этгээд нь хууль зөрчиж, мөнгө угаасан бол хэрэг үүсгэх ажиллагаа явагдах байх.

Өндөр өртөгтэй улсад яаж амьдраад байна вэ гэх асуудал яригдаад байгаа шүү дээ. Авлигын болон бусад хэргүүд дээр “Шувуу” ажиллагааны хүрээнд сайн дураараа ирж байгаа хүмүүс байгаа” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд