No menu items!
HomeХэн юу хэлэвД.Сумъяабазар: Туул голыг Хан мөрөнтэй ижил байдлаар сувагчлах, амарч зугаалах орчин бүрдүүлэх...

Д.Сумъяабазар: Туул голыг Хан мөрөнтэй ижил байдлаар сувагчлах, амарч зугаалах орчин бүрдүүлэх ёстой

-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-д албан томилолтоор ажиллаж буй.

Энэ үеэр “Ард түмний хүч” намын удирдлагуудтай уулзжээ. Тэрбээр “БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа 16 мянган иргэнийг хууль ёсны болгох тухай шийдвэр гаргахад БНСУ-ын эрх барьж буй нам буюу “Ард түмний хүч” намын удирдлагууд холбогдох шийдвэр гаргахаар болсон гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ” гэжээ.

Мөн тэбээр “Сөүл хотын дундуур 40 км орчим үргэлжилдэг Хан мөрний эрэг дагуу 11 цэцэрлэгт хүрээлэн байдаг. Жилд дунджаар 60 сая гаруй хүн эдгээр цэцэрлэгт хүрээлэнг зорьдог байна.

  • Анх тус мөрний усыг халихаас сэргийлж далан байгуулах, бүтээн байгуулалтын ажлыг 1960 оноос эхэлсэн бол өдгөө иргэдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр зорьж очдог газар болжээ. Одоо эдийн засаг, худалдаа, үйлчилгээний томоохон бүс болон өргөжсөн байна.
  • Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа Туул голыг Хан мөрөнтэй ижил байдлаар сувагчлах, амарч зугаалах таатай орчныг бүрдүүлэх ёстой. Ингэснээр ундны усны нөөц нэмэгдэж, Улаанбаатар хотын хуурайшилт, тоосжилт багасч, агаарын чийгшил нэмэгдэж, гол дагасан газрын үнэлэмж өсдөг.
  • Анх Хан мөрний бүтээн байгуулалтыг хийхдээ хувийн хэвшилтэй хамтарч, хот нь санхүүгийн дэмжлэг үзүүлжсэн. Хан мөрний жилийн урсгал зардалд 123 тэрбум вон төсөвлөдөг юм билээ. Бүтээн байгуулалтыг хийхдээ 139 тэрбум воны төсөвт өртгөөр ТЭЗҮ-ийг гаргаж, хотоос нь 42 тэрбум воныг санхүүжүүлж, үлдсэнийг хувийн хэвшил гаргажээ. Ингээд иргэдийн ая тухтай байдлыг хангасан, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах, орчин үеийн шийдэлтэй байгууламжуудыг эрэг дагуу байгуулсан.
  • Эхний 10 жил аж ахуйн нэгжүүдээс татвар, хураамж авалгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж, сүүлийн 20 жилд татвар авч, 30 жилийн хугацаанд концесс хэрэгжүүлсэн байна.
  • Засгийн газар, хотын түвшинд асуудлаа нэгтгэж, хувийн хэвшилтэйгээ хамтарч, гаднын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид ажиллаж байгаа” гэв.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд