No menu items!
HomeUncategorizedОсолд орсон иргэнийг БНСУ-д хүргэхийн тулд хахууль авсан гэх ГССҮТ-ийн эмчид яллах...

Осолд орсон иргэнийг БНСУ-д хүргэхийн тулд хахууль авсан гэх ГССҮТ-ийн эмчид яллах дүгнэлт үйлджээ

-

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 43,298, мөрдөн байцаалтын 2,993 хэрэгт хяналт тавьжээ.

Үүнээс нийт 342 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.П нь зам тээврийн ослын улмаас тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан гадаад улсын нэр бүхий иргэнийг Солонгос улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд “2,000 ам.доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй” гэх зэргээр хясан боогдуулж аргагүй байдалд оруулан 4,900,000 төгрөгийн хахууль авсан гэх хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 /хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Мөн инстаграм хаягаас 14 настай хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулж, садар самууныг сурталчилсан, улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгосон иргэн Э.П-д эрүүгийн хуулийн 16.8.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд