Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох журамтай. Тэгвэл 2023 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд олгож эхлэхээр болсон байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2023 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас сануулсан юм.