Өчигдөр орой Улаанбаатарын цагаар 21:00 цагийн үед Суданы нийслэл Хартум хотод байсан Монгол Улсын хоёр иргэн аюулгүй байршилд буюу Порт Суданд очсон байна. Тэднийг Хартум хотоос НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар хүргэсэн талаар холбогдох газраас мэдээлэв.
Сануулахад, Суданы армийн ангиуд болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний тусгай алба хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, олон өдрийн турш үргэлжилж буй. Мөргөлдөөн болж буй Хартум хотод Монгол Улсын хоёр иргэн байсан юм.