No menu items!
HomeУлс төрД.Тогтохсүрэн: Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд...

Д.Тогтохсүрэн: Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд онцолсон

-

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуулийн төсөл хэлэлцсэн байна.

Хуралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

Тэрбээр “Нэгдүгээрт, хүнс хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл сонссон. Хоёрдугаарт цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газраас төлөвлөж байгаа ажлын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцуулга хийсэн.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ мөн мэдээлэл өглөө. 

  • Тухайлбал, хаврын тариалалтын бэлтгэл ажил, махны экспортын өнөөгийн нөхцөл байдал, ноолуурын бизнесийн үйл ажиллагаа, хүнсний хувьсгалын чиглэлээр ААН-ийг дэмжих асуудлын хүрээнд мэдээлэл сонссон. Үүнтэй холбогдуулан бүлгийн зүгээс хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх чиглэлийг салбарын сайдад өгсөн. Бүлгийн гишүүд “Гурилын үнэ болон үр тарианы үйлдвэрийг дэмжих, ноолуурын үнийг тогтвортой байлгахад арга хэмжээ авах шаардлагатай байна” гэсэн саналууд хэлж байлаа. 
  • Түүнчлэн сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан цалин хөлс нэмэх шаардлага үүссэн гэдгийг бүлгийн гишүүд онцолж байна. Тэд “Төрийн албан хаагчийн цалингийн ялгарлыг багасгах, инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлэх, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах шаардлагатай байна” гэж үзсэн. Уг асуудалтай холбогдуулан Засгийн газар дээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Иймд энэхүү ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгсөн” хэмээв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд