No menu items!
HomeОнцлохХХҮЕГ: Хүүхдийн мөнгийг өнөөдөр иргэдийн данс руу шилжүүлнэ

ХХҮЕГ: Хүүхдийн мөнгийг өнөөдөр иргэдийн данс руу шилжүүлнэ

-

“Энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100,000 төгрөгийг өнөөдөр /дөрөвдүгээр сарын 21-ний/ өглөөнөөс иргэдийн данс руу шилжүүлнэ” хэмээн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий газраас мэдээллээ. Өрхөд шинээр хүүхэд мэндэлсэн бол харьяа баг, хорооны Засаг даргад хандаж, өрхийн бүртгэлд бүртгүүлэн E-Mongolia, E-halamj системээр “Шинэ төрсөн хүүхдэд хүүхдийн мөнгө авах хүсэлт”-ийг илгээх журамтайг санууллаа.

Эргэн сануулахад, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хүүхдийн мөнгийг танаж, нийт хүүхдийн 91 хувьд олгох нь ард иргэдийн амьдралд нийцэхгүй байна гэсэн санал гомдол их ирсэн. Өрхийн нэгдсэн бүртгэлийн сангийн мэдээлэл зөрүүтэй байдгаас хамаараад орлогын түвшин нь тодорхой хязгаарлалтад өртөж, айл өрхүүд хасагдсан байна гэсэн гомдол их байна.

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар ҮХЦ-д нэр бүхий иргэд хандсан байгаа. Засгийн газар Үндсэн хуулийн шийдвэрийг харж байна. Өмнөх жилүүдэд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгодог байсан бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулан халамжийн нэг төрөл гэсэн өөрчлөлтийн дагуу тодорхой зорилтот бүлгүүдэд олгож эхэлсэн.

Ковидын үед хүүхдийн мөнгөөр дамжуулан өрхийн эдийн засгийг дэмжих чиглэл барьж ажиллаж байсан. Одоо бол эдийн засгийн сэргэлт эхэлж буй цаг үе тул халамжийн бодлогыг багасгах, илүү үр дүнтэй үйл ажиллагаанд хөрөнгө мөнгөө зарцуулах ёстой гэж Сангийн яам байр сууриа илэрхийлсэн байгаа” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд