No menu items!
HomeНийгэмБНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд дараах зааврын дагуу бүртгүүлнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд дараах зааврын дагуу бүртгүүлнэ

-

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд 09:00-17:30 цагт  ehalamj.mn вэб сайтаар бүртгэнэ.Үйлчилгээний салбарт сонгон шалгаруулж авах хүний тоо 207 байна.

Бүртгүүлэх заавар:

Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.

Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлнэ.

Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн таван асуултын гурван асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.

Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.

Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна.

Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3.5*4.5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зураг файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. Сүүлийн гурван сарын дотор авхуулсан байх, селфи зураг оруулж болохгүй.

Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрийн дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна.

2023 оны бүртгэлд хамрагдсан иргэдийг бүртгэхгүй.

Тавигдах шаардлага:

18-39 настай байх (1983 оны 4-р сарын 19-нөөс 2005 оны 4-р сарын 18-ны өдрийн хооронд төрсөн байх)

Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй

БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх

Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно)

Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар түүнээс дээш жил ажиллаагүй байх

Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй.

Төлбөр хураамж:

Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/

Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ.

Бүртгэлийн хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 17-ны өдөр 28 ам.доллартой тэнцэх монгол төгрөгийг бүртгэлийн программд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. Урьдчилан тушаах боломжгүй.

Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.

Солонгос хэлний шалгалт өгөх хуваарийг WWW.HUDULMUR-HALAMJ.GOV.MNWWW.MONKOR.NET цахим хуудсаар тухай бүрд мэдээлнэ.

Сургалтын байгууллага, хувь иргэдээр дамжуулан аливаа залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг анхаарууллаа.

Анхааруулга, санамжийг сайтар уншиж танилцаагүйн улмаас үүсэх аливаа эрсдэл хохирлыг ХХҮЕГ хариуцахгүй болохыг мэдэгдэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд