No menu items!
HomeОнцлохБ.Саранчимэг: "KFC Land" зураг төслөө батлуулалгүй өмнө нь тохижуулсан ногоон байгууламжийг эвдэж,...

Б.Саранчимэг: “KFC Land” зураг төслөө батлуулалгүй өмнө нь тохижуулсан ногоон байгууламжийг эвдэж, ажлаа эхлүүлсэн

-

Таванбогд компани Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “KFC Land-Аз жаргалын хотхон” байгуулна хэмээн мэдэгдсэн. Харин иргэдийн зүгээс зориулалтын бусаар ашиглах нь хэмээн шүүмжилж байгаа юм.

Мөн зарим иргэний зүгээс удаа дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон 26-р хорооны Засаг даргад гомдол ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, холбогдох хүмүүс өнөөдөр нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн анхны концепц алдагдаж байгаад харамсаж байна. Хийгдсэн бүтээн байгуулалт дээр дахин хашаа барьж, газрыг нь ухаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цэцэрлэгт хүрээлэнд 40 ширхэг ТҮЦ байрлуулсан гэж ажил хариуцсан албан тушаалтан хэлсэн ч 81 ширхэг ТҮЦ байгаа юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын “ногоон зүрх” бөгөөд иргэд очиж алхах, амрах, салхилах, эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн хийх зориулалттай газар. Бодит байдлыг хараад үнэхээр иргэд бухимдахаас өөр аргагүй байна. Анх бүтээн байгуулсан хүний хувьд би ч харамсаж байна.

Төсөл хэрэгжүүлж байгаа бол анхны ерөнхий төлөвлөгөөг алдагдуулахгүй, ногоон байгууламж сүйтгэхгүй, иргэд олон нийтээс тавьж байгаа шаардлагад нийцүүлж ажиллах хэрэгтэй. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүддээ талархаж байгаа ч нийтийн өмч, иргэдийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж, ёс зүйтэй ажиллахыг уриалж байна” гэлээ.

Түүнчлэн, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн цахим хуудаснаа “Одоо хэрэгжүүлж байгаа KFC Land байгуулах ажил нь зураг төслөө батлуулалгүйгээр өмнө нь тохижуулсан ногоон байгууламжийг эвдэж, холбогдох зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлаа эхлүүлсэн байна” гэдгийг онцолсон байна.

Мөн тэрбээр өмнө нь энэ талаар “Би 2010 онд Нийслэлийн Засаг Даргын тушаалаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажилд томилогдож байсан. Үүнээс хойш таван жилийн дараа хамт олноороо Улаанбаатар хотын ногоон байгууламжийг 23 хувийг бүрдүүлж чадсан.

Аливаа зүйл төлөвлөлттэй байж, үүнийхээ дагуу явах ёстой. Улаанбаатар хот 500 мянга гаруй хүнд зориулсан төлөвлөлттэй байсан. Гэтэл төлөвлөлт алдагдсанаас болж ямар байдалд хүрснийг та бүгд мэдэж байгаа. Миний хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC, ямар нэг худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа талаар нарийн мэдээлэл байхгүй.

Харин Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүний хувьд иргэдээс ирсэн гомдлын дагуу холбогдох хүмүүст нь бичиг хүргүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт эвдэгдсэн байна уу, зориулалтын бусаар ашиглагдаж байгаа эсэхийг тодруулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг анх иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх төлөвлөлттэй байгуулсан. ТҮЦ нь хүртэл хаана байх уу гэдэг нь төлөвлөгөөнд бий” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд