No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Хеликобактер нь ходоодны шарх, хавдар үүсгэх зэрэг олон төрлийн...

Эмч зөвлөж байна: Хеликобактер нь ходоодны шарх, хавдар үүсгэх зэрэг олон төрлийн хор уршигтай

-

Хеликобактерийн халдварын талаар мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөөг хүргэж байна. Монгол хүмүүст халдварлагдсан байгаа хеликобактер нь хоруу чанар ихтэй ходоодны шархлаа, хатингаршил, ходоодны хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй болох нь нэгэнт тогтоогдсон гэдгийг хэллээ.

Х.Оюунцэцэг: Монголд тархсан хеликобактер нь хоруу чанар ихтэй, хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй

АУ-ны доктор, профессор, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн дурангийн зөвлөх эмч Х.Оюунцэцэг: Монгол Улс ходоодны хорт хавдрын өвлөл, нас баралтын тохиолдлоороо дэлхийд тэргүүлж байгаа харамсалтай статистик байдаг. Ходоодны хорт хавдрыг үүсгэж буй шалтгаан, эрсдэлт хүчин зүйлд

  1. Удамшил
  2. Архи, тамхины хэрэглээ
  3. Хеликобактерийн халдвар
  4. Утсан, давсалсан хүнсний хэт их хэрэглээ
  5. Жимс, ногооны бага хэрэглээ багтдаг.

Удамшлын хүчин зүйл ховор тохиолддог бол бусад шалтгаанаас хүн өөрөө сэргийлж, ходоодны хорт хавдраар өвчлөхгүй байх боломжтой. Мөн ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношилбол эдгэрдэг, эмчлэгддэг. Монгол хүмүүст халдварлагдсан байгаа хеликобактер нь хоруу чанар ихтэй ходоодны шархлаа, хатингаршил, ходоодны хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй болох нь нэгэнт тогтоогдсон.

Ходоодны хорт хавдрын эхэн үед ямар ч зовиур шаналгаа байдаггүй. Тийм учраас хүмүүс эмнэлэгт үзүүлэхгүй байна. Гэтэл зовиур өгсөн үед эмчид хандахад хожуу үедээ орсон байдаг. Тиймээс эрт үед нь оношлуулахын тулд

Л.Баясгалан: Ходоодны хавдар тусахгүй байхын тулд хеликобактерийг эмчлүүлэх хэрэгтэй

“УБ Сонгдо” эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгч Л.Баясгалан: Ходоодны хавдар тусахгүй байхын тулд хеликобактерийн халдварыг эмчлүүлэх хэрэгтэй. Мөн халдвар авахгүйн тулд хичээх шаардлагатай.

Хеликобактерийн халдварыг хүүхэд байхдаа авдаг гэж үздэг. Насанд хүрсэн хүн бие биедээ хеликобактерийг халдаах магадлалыг таван хувь хүрдэггүй гэдэг. Бидний хэвшмэл ойлголтоор аяга халбаганаас халдвар авдаг гэдэг шүү дээ, одоо бол эрсдэл бага гэж үзэж байна. Харин насанд хүрсэн хүний хеликобактер авч байгаа ганц том шалтгаан бол ариутгагдаагүй дурангаар дурандуулах юм. Хэрэв та бүхэн дурангийн шинжилгээ хийлгэх гэж байгаа бол хамгийн найдвартай газрыг л сонгох ёстой. Энэ нь ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан болдог хеликобактераас өөрийгөө сэргийлж байна гэсэн үг.

Х.Хулан: Эмчилгээ хийлгэсний дараа хеликобактерийн халдвар давтан авах магадлал маш бага

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны тасгийн их эмч Х.Хулан: Хеликобактер нь ходоодны салст давхаргын доор байрлаж, өсөж үржих бөгөөд ходоодны шарх, архаг үрэвсэл, хавдар үүсгэх зэрэг олон төрлийн хор уршигтай. Голдуу шүлсээр дамжин халдварладаг. Хурим найр, баяр ёслолын үеэр аягатай цагаалгыг дамжуулан хэрэглэх, хүүхдээ амнаас ам дамжуулан хооллох зэрэг нь бактерийг халдварлуулах зам болно. Ихэнх тохиолдолд 0-5 насны хүүхдүүд хеликобактерийн халдвар авдаг. Хүүхдийн дархлаа сул үед ам дамжуулан хооллоод халдварыг дамжуулчихдаг. Хүүхдэд шинж тэмдэг илрэхгүй ч халдвар тээгч болно. Тиймээс эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй.

Хүмүүс эмчлүүлчихээд дахиад халдвар авна гэж бодоод байдаг. Ер нь давтан халдвар авах магадлал маш бага. Харин ариутгагдаагүй ходоодны дуран хийлгэх, биеийн дархлаа суларсан тохиолдолд давтан авах магадлалтай. Хоёр антибиотик, хоёр ходоодны эм бүхий дөрвөлсөн эмчилгээний үр дүн 90 хувьтай байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд